"Хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх нь" сэдвээр уулзалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.НҮБ-аас зарласан Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтаж Дорноговь аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, “Эх үрсийн бүүвэй” ТББ хамтран “Би чадна-та ч бас чадна” уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар хавдраар өвдсөн хүмүүс болон хавдраар өвчилсөн хүмүүсийн ар гэрийнхэнд зориулж гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, хавдар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Мөн Нийгийн даатгалын хэлтсээс тодорхой мэдээлэл хийсэн.
2017 онд Дорноговь аймгийн хэмжээнд 134 хавдар бүртгэгдсэн нь өмнөх оныхоос нэмэгджээ. Ялангуяа аймгийн хэмжээнд элэгний хавдарын өвчлөл нэгдүгээрт байгаа бөгөөд энэ нь хувь хүний амьдралын хэв маягаас үүдэлтэй, архи, тамхи хэрэглэх, хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс шалтгаалж байна гэж эмч ярив.
Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд “Хөх умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн аян”-ыг 2017 оны 12 дугаар сараас эхлэн энэ оны гуравдугаар сар хүртэл орон нутагт зохион байгуулж буй. Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр хоёрдугаар сарын 04-нд тохионо.

Х.Эрдэнэбулган