Г.Шийлэгдамба авлига авах хүн биш гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЭрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяраас энэхүү асуудалд ямар байр суурьтай байгааг лавлав.
Тэрбээр, “Г.Шийлэгдамба бол авлига аваад байх хүн биш. Би ямар асуудлаар шалгагдаж байгааг мэдэхгүй. Өөрийнх нь туулсан зам, хүмүүжил, хамтарч мөр зэрэгцэн ажиллаж байсны хувьд дүгнэж хэлэхэд ийм асуудалд хутгалдах хүн биш гэдэгт хатуу итгэлтэй байна. Мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа учир үүнээс илүүг хэлэх боломжгүй” гэв.
Г.Шийлэгдамба нь хэрэгт шалгагдахын өмнө МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба намын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс уг албан тушаалаа өгчээ. Түүний энэхүү албан тушаалыг одоогоор МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж давхар хашиж байгаа гэж тус намын дарга Н.Энхбаяр хэллээ.
Б.Туул