"Монгол шуудан" ХК ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-15 09:16:44
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс  2017 оны цэвэр ашгийн дүнгээс 30 хувиар тооцож хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал тус компани нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273 сая 464152 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар болжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Холбоотой мэдээ