“Хишиг өдөр 2015” арга хэмжээнд 8 байгууллагын төлөөлөл оролцов

Орон нутагт | Хэнтий
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 15:09:45

УБЕГ-ын туг аялах ажил салбарын хэмжээнд “Хишиг өдөр 2015” арга хэмжээг зохион байгуулж Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг урьж оролцуулав.

 Энэхүү арга хэмжээнд Хэнтийн мэдээ сонин, Өндөрхаан телевиз, Хэнтий телевиз, Бүргэд телевиз, Аймгийн ЗДТГ, Хэнтийн ус компани, Цахилгаан түгээх сүлжээ салбар, Холбооны газруудаас нэг хүн  байгууллагаа төлөөлж тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг, үүргийг улсын бүртгэгчтэй хамтран гүйцэтгэж байгууллагын үйл ажиллагааны талаар хамт олон , иргэдэд  сурталчилан мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Аяны хүрээнд Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Улсын бүртгэлийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээд, хамтран ажиллагч байгууллагуудад сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой аж.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс  ой угтаж болон туг аялах хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэхэд голлон анхаарлаа хандуулжээ. Эдгээр ажлын дотор байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлах “Хишиг өдөр” арга хэмжээ, байгууллагуудад “явуулын хөтөч ажиллуулах, Бор-Өндөр, Өмнөдэлгэр сумдад нээлттэй хаалганы өдөр зохион байгуулаж аж.

Мөн “Хэнтий аймгийн улсын бүртгэлийн байгууллагын түүхэн замнал” ном удахгүй уншигчдад хүрэх юм. Уг номонд бүртгэлийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, тухайн үед авч хэрэгжүүлж байсан түүхэн арга хэмжээ, үйл явдлуудаас гадна улсын бүртгэлийн ажлыг эрхэлж байсан үе үеийн ажилтнуудын сэтгэгдэл, дурсамж, ярилцлагыг нийтэлж уншигчдадаа өргөн барих аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд