АН-ын гишүүд ажил тасалж байна гэв

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2015-11-24 16:05:42

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо үдээс хойш хуралдах байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшлов. 

Тус хуралдаанаар Өмнөговь аймгийн 1059 иргэнээс Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах талаар ирүүлсэн өргөдлийн асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгийн мэдээллийг сонсох байсан юм. Гэвч гишүүдийн ирц бүрдсэнгүй. Энэ тухайд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү "АН-ын бүлгийн гишүүд ажил таслаад байна. Өнөөдрийн хуралдаанд бүлгийн нэг ч гишүүн ирсэнгүй. Төрийн ажлыг ингэж явуулж болохгүй. Хэрэв ажил хаяад байгаа бол мэдэгдэх хэрэгтэй" гэв. 

Н.Туяа

Холбоотой мэдээ