Цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-11-24 17:10:03

Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл хамтран цэргийн албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй орон сууцны үзэсгэлэнг өчигдөр зохион байгуулжээ. 

Цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд Батлан хамгаалах яам нь хэд, хэдэн байгууллагатай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ХААН банкны удирдлагуудтай алба хаагч нартаа хөнгөлттэй зээл олгуулахаар гэрээ байгуулсан байна. Хамгийн сүүлд Төрийн орон сууцны корпорацитай "Буянт-Ухаа-2" хорооллоос цэргийн алба хаагчдад квот олгуулахаар гэрээлжээ.

Энэ хүрээнд хөнгөлттэй үнээр орон сууцаа борлуулах 20 гаруй аж ахуйн нэгжүүд цэргийн алба хаагчдад танилцуулга хийж, ХААН банкныхан найман хувийн хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өгөх үзэсгэлэнг өчигдөр зохион байгуулжээ. Барилгын компаниуд 1 метр квадрат нь 1.200.000-2.500.000 төгрөгийн үнэтэй орон сууцнууд санал болгож, зарим алба хаагчид орон сууц худалдаж авахаар урьдчилсан гэрээ байгуулсан аж. 

Н.Туяа

Холбоотой мэдээ