Он гарсаар мал, амьтны галзуу өвчний 38 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-17 18:05:42
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 2018 оны таван сарын 10-ны өдрийн байдлаар мал, амьтны галзуу өвчний 38 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймээс тус аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, тэжээвэр мал амьтанд нь галзуу өвчний вакцин, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сумын мал эмнэлгийн мэргэжилтэндээ цаг алдалгүй мэдэгдэхийг зөвлөв.
Тухайлбал, Баян-Уул сумд 6, Цогтод 3, Цээлд 2, Алтайд 4, Бигэрт 5, Бугатд 1, Есөнбулагд 5, Жаргаланд 4, Тонхилд 2, Төгрөгт 4, Халиунд 2 тохиолдол гарчээ.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ