Нийслэлийн НАМЭХ, Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллана

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-06-05 12:07:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бээжингийн Эмэгтэйчүүдийн Холбооны дэд Ерөнхийлөгч Жоу Жин тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-той “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Нийслэлийн НАМЭХ-ын тэргүүн Б.Саранчимэг болон дүүргүүдийн дэргэдэх НАМЭХ-ны дарга нар оролцсон юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр хоёр нам харилцаа, хамтын ажиллагаагаа бүх шатанд сайжруулж ажиллах талаар санал солилцжээ. Энэ хүрээнд Бээжин хотын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөлөгчид Нийслэлийн НАМЭХ-той хамтран ажиллах гэрээ байгуулж буйд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлээд, МАН эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч дэмжиж ажилладгийг онцолсон юм. 


 
Бээжин хотын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагуудын зүгээс энэхүү гэрээ нь цаашдын олон хамтын ажиллагааны зөвхөн эхлэл гэдгийг онцолсон. Мөн цаашдаа Нийслэлийн НАМЭХ-той илүү их амжилт бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэв. 


 
Холбоотой мэдээ