Малчид хандивын аян өрнүүлж зорилтот бүлгийн өрхүүдийг гэртэй болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-05 16:40:26
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга С.Уранчимэгийн санаачилгаар тус сумын харьяат улс, аймаг, сумын аварга малчид "Малын буян-Малчны хишиг" хандивын аяныг өрнүүлж, сумынхаа зорилтот бүлгийн зургаан өрхийг гэртэй болгожээ.
Тус суманд улс, аймаг, сумын цолтой 92 аварга малчин байдаг ба тэд хандивын аянд идэвхтэй оролцлоо хэмээн аяныг санаачлагч онцоллоо. Энэ сарын 4-ний өдөр  болсон Дэлгэр сумын "Малчин өрхийн зөвлөлгөөн"-ий үеэр аяны хаалтын ажиллагаа болж,  гэр олгох арга хэмжээг зохион байгуулсан юм. Мөн үеэр Дэлгэр сумын удирдлагууд сайн үйлсийг бүтээж байгаа улс, аймаг, сумын аварга, мянгат малчиддаа баярлаж талархсанаа илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ