Есөн иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-09 11:53:31

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/723 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”- ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд есөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа.
Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд