Жил дамнан хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлж буй өрхүүд байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 10:09:30

Завхан аймагт хүнсний дэмжлэг туслалцааны  үйлчилгээг 23 сумын 26 дэлгүүр үзүүлж байна.

Эдгээр дэлгүүрүүд нь  хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 285 өрхөд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ байгуулан ажиллаж буй юм. Эдгээр дэлгүүрүүд нь амархан муудах болон лаазалсан, согтууруулах ундаа зэрэг долоон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг эрхийн бичгээр огт олгохгүй байх заалттай юм. Сонирхуулахад сонгогдсон өрхийн гишүүдийн 901 нь насанд хүрэгчид, 804  нь хүүхэд  байгаа бөгөөд 114 өрх нь 2013, 2014 онд тус үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүд байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ