Зөрчилгүй төсвийн байгууллагуудад итгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 12:35:25

Төрийн хараат бус хөндлөнгийн Аудитын байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 4 ний өдөр болж,зөрчилгүй зарим төсвийн байгууллагад батламж гардууллаа.

Монгол улсын Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйл,Санхүүгийн тайлангийн аудитын журмын 2,4,1,Ерөнхий аудиторын 2014 оны 12 дугаар сарын 23 ны 408 тоот тушаалын дагуу санхүү нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэл нь үнэн зөв илэрхийлэгддэг нь удаа дараагийн аудитаар нотглогдсон төсвийн байгууллагад итгэл үзүүлж, Аудитын газрын “ИТГЭЛИЙН БАТЛАМЖ” гардууллаа.

Үүнд Одон орон геофизикийн хүрээлэнгийн Ховд аймаг дахь салбар,аймгийн Прокурорын газар, Музей, Тагнуулын газар, Улсын нөөцийн салбар, Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагуудад итгэл үзүүлэх батламж гардууллаа.

Мөн санхүүгийн нягтлан бодох бүртгэл,тайландаа амжилт гаргасан есөн төсвийн байгууллагыг нэрлэлээ. Үүнд Буянт сумын ЗДТГазар, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар,Ус цаг уур орчны шинжилгээний төв, Онцгой байдлын газар,Татварын хэлтэс, Цаст-Алтай цогцолбор сургууль, Жаргалант сумын 2 дугаар сургууль, Цагдаагийн газар, Жаргалант сумын  ЗДТГазарт тус тус өргөмжлөл гардууллаа. 

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ