Цөмийн туршилт нь амжилттай болсныг Пхеньянд тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-09 10:15:55

ПХЕНЬЯН. /NHK/. Умард Солонгосын цөмийн туршилт амжилттай болсныг тус улсын иргэд өчигдөр Пхеньян хотод тэмдэглэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны төрсөн өдөр мөн өдөр тохиосон байна.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга цугласан олонд хандан үг хэлэхдээ, ололт, амжилт гаргасан агуу хамгаалагч гэж улсынхаа удирдагч Ким Жөн Уныг сайшаав.

Мөн тэрбээр улсынхаа цөмийн туршилтыг зөвтгөж, АНУ-аас үзүүлж буй заналхийллийг тогтоон барих хүчирхэг цөмийн зэвсэгтэй болсон гэж мэдэгджээ.

Умард Солонгост суртал ухуулга явуулж байгаа Өмнөд Солонгосын ажиллагааг тэрбээр мөн буруушаагаад, АНУ болон түүний холбоотнууд суртал ухуулга цацсанаараа өөрсдийгөө дайны ирмэг рүү түлхэж байгаагийн шинж юм гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, Умард Солонгосын удирдагчтай холбоотой кино тус улсын телевизээр гарчээ. Уг кинонд шумбагч онгоцноос баллистик пуужин харваж байгаа хэсэг гардаг аж. Ийм пуужин бүтээсэн тухайгаа Умард Солонгос тавдугаар сард мэдэгдсэн билээ.

Д.Нямтулга

Связанные новости