Турк: "Лалын улс"-ыг устгах бүхий л арга хэмжээг авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-14 13:07:33

АНКАРА. /NHK/. Туркийн Истанбул хотод 10 германы амийг хөнөөж, 15 хүнийг шархдуулсан амиа золиослох халдлага үйлдэхэд тусалсан хэргээр дөрвөн хүнийг баривчилсан бөгөөд тэд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй юм гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгджээ.

Халдлагыг үйлдсэн этгээдийг “Лалын улс” бүлэглэлийн гишүүн, Сирийн иргэн Набил Фадли гэж Туркийн эрх баригчид тогтоосон байна.

Фадли нь нэгдүгээр сарын 5-нд дүрвэгч гэж Туркт нэвтэрсэн тухай Давутоглу мэдэгдэв. Мөн тэрбээр, Фадлигийн ард гол үүрэгтэй хэд хэдэн этгээд байгааг дурджээ.

Туркт халдлага гарсанаас хойш тус улсын эрх баригчид “Лалын улс” бүлэглэлийн гишүүд болон тэднийг дэмжигчдийг чиглэсэн ажиллагаагаа эрчимжүүлж, нийт 70 гаруй хүнийг баривчилсан байна.

Босогчдын бүлэглэлтэй тэмцэх бүхий л арга хэмжээг авч, Сири дэх босогчдын бүлэглэлд өгч буй цохилтоо эрчимжүүлнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости