Иранд авсан хоригийг цуцалснаар ОХУ-Ираны харилцаан дахь Өрнөдийн нөлөө суларна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-19 07:30:03

МОСКВА. /TASS/. Иранд авсан хориг арга хэмжээг цуцалсан нь ОХУ-Ираны харилцаан дахь Өрнөдийн орнуудын нөлөөг сулруулна гэж ОХУ-д суугаа Ираны Элчин сайд Мехди Санаи “LiveJournal” блогтоо бичсэн байна.

“Иранд хориг арга хэмжээ авсан жилүүдэд ОХУ-Ираны харилцаанд гуравдагч тал, тодруулбал, Өрнөдийн орнууд нөлөөлж байсан. Харин одоо Иранд авсан хориг цуцлагдсанаар хоёр орны харилцаан дахь гуравдагч талын нөлөө багасна” гэж тэрбээр бичжээ.

Мөн тэрбээр, “ийм нөхцөлд ОХУ-ын компаниуд Ираны хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн зах зээлд бүрэн нэвтэрч, маш их өрсөлдөөнтэй зах зээлд санхүү болон технологийн шилжилт хийх замаар давуу эрхээ олж авах юм” гэсэн байна.

“5+1” бүлэгтэй байгуулсан “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Иран хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн тайланг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг бямба гарагт гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан Европын аюулгүй байдал, гадаад бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини болон Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф “хэрэгжүүлэлтийн өдөр”-ийг тунхаглаж, Иранд авсан бүх хоригийг цуцалжээ.

Д.Нямтулга

 

Связанные новости