“My Voice” уралдаант шоуны Гала тоглолт маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-21 17:53:52

"UBS” телевизийн “My Voice” уралдаант шоуны шилдэг оролцогчид тодорсоор байна.

Энэ удаагийн наадмаас “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Н.Ганхуяг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюссер Б.Чинбат, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо нар “Шилдэг 21 оролцогч”-ийг сонгон шалгаруулах юм.

Энэ долоо хоногийн бямба, ням гарагийн үдэш 4-р шатны шалгаруулалтын сүүлийн дугаараар дуулах ур чадвараараа өндрөөр үнэлэгдсэн шилдэг оролцогчид тодорч, гала тоглолтод өрсөлдөх эрхтэй болох юм. Харин шилдгүүдийн хамтарсан Гала тоглолт, Гран при шагналт дуучныг тодруулах ёслолын үйл ажиллагаа, оролцогчдын сүүлийн шалгаруулалт маргааш “UB PALACE”-ийн концертын их танхимд болно.

Энэхүү тоглолтод шилдэг оролцогчид их урлагийн тайзнаас дахин давдагдашгүй дуу хоолойгоо эгшиглүүлж, сэтгэл хөдлөл, баяр бахархлаар дүүрэн үдшээр шилдэг амьд тоглолтоо үзэгчдэд толилуулах юм.

Ж.Болор

Связанные новости