Буудлагын ДЦАШТ-д манай тамирчид цэцээ сорьж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБуудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тэмцээнд нийт 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорих юм.
Манай улсаас Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг дасгалжуулж байгаа. Өнөөдөр тэмцээний 10 метрийн хийн урт бууны эмэгтэй дасгал, 25 метрийн спорт гар бууны тогтоол 30 сумны дасгалууд Улаанбаатарын цагаар 15.30 цагаас буудаж эхлэх юм.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня