Ариутгах татуургуудыг шинэчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-10 13:50:28
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн амины орон сууцны хороолол буюу Шинэ төгөл хотхоны 197, 199, 201, 203, 205, 207, 209 дүгээр байрны гадна талын ариутгах татуургыг шинэчиллээ.
Тухайн хэсэгт бохир усны худгууд нь стандартын шаардлага хангаагүй блокоор хийсэн учир нурж, хөрсөнд нэвчилт өгсөн, хөрсний бохирдол үүссэн, стандартын таггүй, бохир усны цооног хог шороогоор дүүрсний улмаас айлуудын бохир хальж иргэдэд хүндрэл үүсээд байсан юм.
Ажлын хүрээнд ариутгах татуургын 86 метр шугамыг ф150-200 стандартын хоолой, зургаан худгийг зориулалтын 12 ширхэг кальцо тагаар тагжуулж, 20 тн үл шингээгдэх төмөр ёмкост суурилуулах ажлыг “Баянхонгор Чандмань” ХХК хийж гүйцэтгэсэн байна.
""Шинэ төгөл" хотхон төлөвлөлтийн дагуу хийгээгүй, мэргэжлийн байгууллагуудын хяналт оролцоо сулаас үүссэн энэ алдааг давтахгүй ажиллах ёстой. Мөн хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг, зам талбай зэрэг шийдвэрлэх асуудал цөөнгүй байгаа"-г Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл тус ажлыг комисс хүлээн авах үеэр ярьж байлаа.

Связанные новости