Нэг сая гаруй мал отроор өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-10 14:04:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2020 онд зургаан сая гаруй, хонин толгойд шилжүүлснээр 10 сая гаруй толгой мал тоологдсон. Өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас хэд дахин хэтэрснээс гадна аймгийн хэмжээнд зуншлагын байдал муу байсантай холбоотойгоор зудын эрсдэл өндөр байгаа юм.

Одоогийн байдлаар өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 480 өрхийн 194.1 мянган толгой мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт найман өрхийн 8000 толгой мал өвөлжиж хаваржихаар байна. Мөн улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1582 өрхийн 466.3 мянган толгой мал буюу нийт 2968 малчин өрхийн 1018.6 мянган толгой мал /бод 177.06, бог 841.56 мянга/ отроор өвөлжиж, хаваржина.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын “2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/488 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дөрвөн ажлын хэсэг аймгийн 20 сум, хил залгаа орших таван аймгийн сумдад отор нүүдэл хийж байгаа нийт 397 өрхийн малчдад хүн, мал эмнэлгийн тусламж үзүүлж, төрийн үйлчилгээг хүргэжээ.

Связанные новости