“YouTube” энэ жил “Rewind” бичлэгээ хийхгүй байхаар шийджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Видеохостингийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” сүлжээ улирч буй жилийнхээ онцлох сэдвүүдийг багтаасан уламжлалт “Rewind” бичлэгээ хийхгүй байхаар шийджээ.
“2010 оноос хойш бид хамгийн сонирхолтой видео бичлэгүүд, трендийг эргэн санаж жил бүр “Rewind”-ийг хийдэг байлаа. 2020 он тэс өөр болж хувирсан учир энэ удаа уламжлалыг сахих нь тохиромжгүй гэж бид үзлээ. Тиймээс бид энэ жил “Rewind”-ийг алгасаж байна” гэж “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна. “YouTube”-ийн удирдлагууд зул сар, шинэ жилийн баярын олон арга хэмжээг цуцлах эсвэл зохион байгуулах хэлбэрийг нь өөрчлөхөөс өөр аргагүй болгосон коронавирусний цар тахлын үр дагаврыг хэлж байгаа нь ойлгомжтой.
Өмнөх видеог 2019 оны 12 дугаар сарын 5-нд “YouTube” дээр байрлуулж байжээ. Харин “YouTube Rewind 2018” бичлэг нь хамгийн их dislike-тай бичлэгээр тодорч байв.
Связанные новости

