Эрчим хүчний ачаалал хоёр хоногт 20 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-16 15:45:01

Сүхбаатар //МОНЦАМЭ/. Сүүлийн хоёр хоногийн дотор Сүхбаатар аймгийн хэмжээнд эрчим хүчний ачаалал 20 хувиар өссөн байна. Хэрэглэгчид ингэж хэрэглээгээ огцом нэмэгдүүлж ачаалал үүсгэвэл эрчим хүчний ноцтой гэмтлүүд гарах, цаашлаад нийтээрээ цахилгаангүй болох эрсдэл ойрхон байгааг “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбараас анхаарууллаа.

Тиймээс иргэн, айл өрх бүр хариуцлагатай хэрэглэгч байж, оргил ачааллыг хүндрэлгүй хамтдаа давахыг уриалав. Ингэхийн тулд ачааллын оргил үе болох 17:00-21:00 цагийн хооронд тень, нэмэлт халаагуур залгахгүй байх, залгасан бол энэ үеэр салгах, ААНБ-ууд дээрх цагуудад хэрэглээгээ бууруулан ажиллахиргэн ААНБ-ууд ахуйн цахилгааны болон галын аюулгүй байдлаа хангаж, нэг уртасгагчинд олон цахилгаан хэрэгсэл зэрэг залгахгүй байх, оруулгын кабель утас, дотор монтажны аюулгүй байдлаа шалгаж шаардлагатай бол сольж шинэчлэхийг уриаллаа.

 

Связанные новости