“Нэг ном-нэг хөгжил”-д Цагдаагийн газрынхан 70 ном хандивлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Цагдаагийн алба хаагчид “Нэг ном-нэг хөгжил” ном хандивлах аянд нэгдэж 70 ном хандивлажээ.
Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сангаас түүхт 70 жилийн ойгоо угтаж, “Нэг ном-нэг хөгжил” ном хандивлах аяныг зарлаад гурван сарын хугацаа өнгөрөөд буй юм. Хандивласан номыг аймгийн цагдаагийн газрын дарга хурандаа Г.Эрдэнэбаатар Завханы Цагдаагийн газрын 90 жилийн ойд зориулсан түүхийн номоор дээжлэн гардуулж өгчээ. Өнөөдрийн байдлаар “Нэг ном-нэг хөгжил” аянд 76 байгууллага, иргэн хамрагдаж 190 гаруй номыг хандивлажээ.
Завхан Б.Мягмарсүрэн
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня