Хятадад жуулчны автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Reuters/. Эх газрын Хятадад автобус осолдсоны улмаас 35 хүн, тэдний дотор 2 хүүхэд амь эрсэджээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, 55 жуулчин тээвэрлэж явсан автобус ням гарагийн өглөөний 10:20 цагийн үед Хунань мужид хурдны замын хашлагыг мөргөсөн байна. Шатахууны савнаас нь бензин гоожсоноор автобус шатсан аж. 11 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Автобусны дугуй хагарсны улмаас хашлага давсан гэж Хятадын зарим хэвлэлүүдэд бичиж байна.
Цагдаа нар автобусны жолоочийг байцааж байгаа ажээ.
Г.Доржханд
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar