ХОВД: Багуудын Иргэдийн нийтийн хурал маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төв буюу Жаргалант суманд 33 мянга гаруй иргэн амьдарч байна.
Тус
сум 8000 орчим га газар нутагтай. Ирэх жилүүдэд Жаргалант сумынхан хог хаягдлын
менежментийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн асуудлыг
шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллах юм.
Жаргалант
сум өдгөө 12 багтай. Үүнээс 11 багийн
иргэдийн нийтийн хуралдааныг 2025 оны хоёрдугаар сарын 1, 2-ны өдөр 10:00 цагт зохион
байгуулахаар болжээ.
Энэ
үеэр багийн иргэдийн нийтийн хурлын дарга сонгох, багийн дарга сонгох, цаг
үеийн асуудал зэргийг хэлэлцэх юм. Иймээс иргэдийг хуралд идэвхтэй оролцож, санал
бодлоо илэрхийлэхийг Жаргалант сумын ЗДТГ-аас уриаллаа.