ХӨВСГӨЛ: Үндэсний бөхийн цол дуудах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол түмний бахархал болсон үндэсний бөхийн цол дуудах өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран яруу үг хэллэг, зөв аялгуу, дуудлагыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Үндэсний бөхийн цол дуудах” тэмцээн Хөвсгөл аймагт эхэллээ.
Тэмцээнд эхний шалгаруулалтад тус аймгийн 17 сумаас шалгарсан 25 цол дуудаач авьяастан оролцож, мэдлэг ур чадвар, авьяас билиг, дуудлагын яруу тансаг аялгуугаар өрсөлдөж байна.
Цаашид тус уралдааныг соёлын өв, бөх цоллох аргыг түгээн дэлгэрүүлэх,
хөгжүүлэх, цол дуулаачдын залгамж халааг бэлтгэх, харилцан туршлага солилцох
зорилгоор уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөж байна.