Р.Шогжиев 10 настайдаа олон улсын мастер боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-23 10:19:51

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 23 /РИА Новости/. Оросын 10 настай шатарчин хүү Роман Шогжиев албан ёсоор олон улсын мастер цолтой болсон тухай ОХУ-ын Шатрын холбооны Телеграм сувгийн хуудсанд мэдээлжээ.


Олон улсын мастер бол их мастер цолны өмнөх цол юм. Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ зөвлөлийн шийдвэрээр Шогжиевт уг цолыг олгосон бөгөөд түүний амжилтыг Гиннесийн номд бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн байна.


Олон улсын мастер цол хүртэхийн тулд Роман 27 ба түүнээс дээш тооны өрөгт гурван нормыг биелүүлэхээс гадна Олон улсын шатрын холбооны чансаа нь 2400-аас дээш байх ёстой. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Сербийн Белград хотод болсон RadnickiChess IM тэмцээний үеэр буюу 9 нас 10 сар 7 хоногтой байхдаа олон улсын мастерын эхний нормыг биелүүлжээ. Ингэснээр аргентин хүү Фаустино Оро-гийн 2023 онд тогтоосон амжилтыг нэг сараар ахиулсан юм.


Р.Шогжиев 2025 онд багтан олон улсын мастер цолтой болохыг зорьж байгаагаа ярьж байсан юм. 

Связанные новости