ӨНӨӨДӨР: "Эртний нүүдэлчдийн угсаа гарлын домгийн судалгааны асуудал" онол, арга зүйн их семинар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
09:00 цагт: ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайлал, менежментийг сайжруулах, сахилга хариуцлага, соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих чиглэлээр тулгамдсан асуудлыг хэлэлцэх, санал солилцох, зөвлөмж боловсруулах үндэсний хэлэлцүүлэг ЭМЯ-нд болно.
10:00 цагт: УИХ-ын байнгын хуралдаан болно.
10:30 цагт: "Эртний нүүдэлчдийн угсаа гарлын домгийн судалгааны асуудал" онол, арга зүйн их семинар ШУА-д болно.
10:30 цагт: “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургаал” зохиолын эх бичгийн судалгаа лекц МУБИС-ийн II байранд болно.
11:00 цагт: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлэх тухай: Оюутолгой төслийн гэрээг шинэчлэх эсвэл цуцлахтай холбоотой, гэмт хэргийн шинжтэй асуудлаар сэтгүүлчдэд “Моннис”-ийн 1 давхарт мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудаас: УИХ-ыг тараах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Кино урлагийн салбарын 90 жилийн ойд зориулан хүндэтгэлийн тоглолт Төрийн ордонд зохион байгуулна.
13:00 цагт: “Далд ухамсар, Стратеги” лекц, "Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй" номын нээлт болно.
15:00 цагт: ШУА-ийн "Эрдэмтдийн үг" цуврал лекцийн 78 дахь удаагийн зочноор Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах референт, Техникийн ухааны доктор (Ph.D), Улс төрийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Д.Энхмаа “Хүнсний эрх зүй нь салбар эрх зүй болох нь” сэдвээр ШУА-ийн төв байранд илтгэл тавина.
16:00 цагт: “Анагаагч эх дэлхий” олон улсын
үзэсгэлэнгийн хэвлэлийн хурал “HUE” арт галлерейд болно.
17:30 цагт: Монгол, Япон хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дуурийн дуучин Окүяма Юми-д Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа Японы Элчин сайдын өргөөнд болно.
18:30 цагт: Ёочинч Э.Пагмын "October"
гоцлол тоглолт Улсын филармонид болно.
-Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна.
-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.
-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Сөүл хотноо “Coex food week-2025” Солонгосын хүнсний салбарын
хамгийн том үзэсгэлэн гарна.
-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
-Дилов хутагт Б.Жамсранжавын амьдрал
түүхэн замналыг бүжгийн урлагаар илэрхийлсэн "Мөнхөд гэрэлтэх
диваажин" бүжгэн жүжгийн нээлт болно.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar