Улсын хэмжээнд 132 вагон шатахуун тээвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-02 11:32:59

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 132 вагон АИ-92 шатахуун өнөөдрийн байдлаар байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.


Үүнээс:

Дархан өртөөнд-7 вагон

Рашаант өртөөнд -10 вагон

Толгойт өртөөнд-50 вагон

Улаанбаатар өртөөнд -6 вагон

Багануур өртөөнд-1 вагон буулгахаар очиж, 74 вагон өртөөнүүд дээр буухад бэлэн байна.


Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй 58 вагон байна. Эдгээр вагон дараах чиглэлд тээвэрлэж байна. Үүнд:

Улаанбаатар -11 вагон

Толгойт-25 вагон

Рашаант -6 вагон

Сайншанд-5 вагон

Эрдэнэт -11 вагон байгаа аж. 

Связанные новости