Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” дурсамж ном гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-12 10:09:34

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын хэвлэлийн мэдээллийн ууган байгууллагуудын нэг “Монголын үнэн” сонин түүхт 105 жилийн ойгоороо гурван ном бүтээж, олны хүртээл болгожээ.


Тодруулбал,  “Монголын үнэн-105” шилдэг нийтлэлийн цахим номыг уншигчдад хүргэлээ. Уг номонд 160 орчим сэтгүүлчийн бүтээлийг эмхэтгэн цахим ном болгосон байна. Түүнчлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, XX зууны манлай сэтгүүлч, доктор, профессор Л.Түдэвийн “Монголын үнэн” сонинд нийтлүүлсэн бүтээлийн эмхэтгэл болох “Монголын шилдэг нийтлэл”-ийг гаргасан байна. Энэхүү номын редактороор соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн ажиллажээ.


Үүнээс гадна. Л.Түдэвийн тухай “Мятаршгүй, яндашгүй, элэршгүй” хэмээх дурсамжийн номыг уншигчдад өргөн барив. Энэхүү номын зохиогч нь соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Д.Цахилгаан аж. Түүний хувьд  Л.Түдэвийн унаган шавь нарынх нь нэг юм.


Ташрамд дурдахад, “Монголын үнэн” сонин 1920 оноос хойш 105 жилийн турш 24670 дугаарыг уншигч, захиалагчдадаа хүргэжээ. 




Связанные новости