Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцээд, яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад
хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга
хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх
зорилготой.
Төсөлд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд тусгаагүй төрийн байгууллагуудын авч хэрэгжүүлэх онцлог зохицуулалтыг тусгажээ. Мөн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, үйлчлэх хугацааг тусгасан байна.
Ulaanbaatar