УВС: Тува Улсын Дээд хурлын төлөөлөгчид Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-12 14:27:32

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дээд хурлын төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид энэ сарын 11-ний өдөр хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа, боловсрол, соёлын салбар дахь харилцааг өргөжүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо.

 

Уулзалтын хүрээнд Монгол, Оросын найрамдал, соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой “Би орос хэлэнд дуртай” уламжлалт тэмцээнийг зохион байгуулсан юм. Уг тэмцээнд Улаангом суманд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын зургаан сургуулийн сурагчид оролцож, тэргүүн байрт Ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуулийн баг шалгарлаа. Тэмцээнд шалгарсан багийн гишүүдийг Кызыл хотод аялах эрхийн бичгээр шагнасан юм.


 

Увс аймгийн ИТХ болон ОХУ-ын Тува Улсын Дээд хурлын хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь сурагчдын орос хэлний мэдлэг, сонирхлыг дэмжихийн зэрэгцээ хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 



Связанные новости