ОРХОН: Аймгийн удирдлагууд 3 ихэрт хоёр өрөө байр бэлэглэлээ
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Гурван ихэр охиныг аймгийн ИТХ,ЗДТГ-аас хоёр өрөө байраар мялаалаа.
Орхон аймгийн иргэн Д.Ганболд, Ц.Цэдэнзаяа нар нэг сарын өмнө гурван ихэр охиноор бүл нэмсэн.
Засаг дарга Б.Зоригтбаяр гэр бүлийнхээ зүгээс гурван ихэр хүүхдийн тэрэг бэлэглэлээ.
Гурван ихрийн хувьд Орхон аймагт төрсөн дөрөв дэх гурван ихэр болж байгаа юм.
Анх 2004 онд гурван ихэр охин, 2017 онд хоёр хүү, нэг охин, 2018 онд гурван ихэр охин төрж байжээ.



.

.

Ulaanbaatar