УВС: Ерөнхийлөгч П.Очирбат Увс аймагт зочлох үеэр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-12 15:57:50

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн хамт олон сан хөмрөгтөө хадгалагдаж байгаа хуучны түүхэн гэрэл зургуудыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд сурталчилсаар байна.

 

Хуучны гэрэл зураг нь тухайн цаг үеийн хүмүүсийн аж амьдрал, хувцаслалт, түүхэн үйл явдлын агшныг мөнхлөн үлдээснээрээ чухал онцлогтой. Увс аймгийн түүхт 100 жилийн ой тохиосон энэ онд ийнхүү хуучны түүхэн гэрэл зургуудыг олон нийтэд хүргэж сурталчилж байгаа нь эргэн дурсахад сонирхолтой байна.  

 

Энэхүү гэрэл зурагт 1992 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат Увс аймагт зочлох үеэр Гурилын үйлдвэрийн дарга Ж.Доожав гуай үйлдвэрийнхээ гурилын дээжийг гардуулж буй агшин юи. П.Очирбат ерөнхийлөгч “Гурил картанд орсон энэ үед цагаан гурил өгсөнд баярлалаа. Цэвэлмаагаар гоё бууз хийлгэж иднээ...” гэж тухайн үед хэлсэн гэдэг.

Связанные новости