ДОРНОГОВЬ: Шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байсныг илрүүлж, хариуцлага тооцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-12 15:43:15

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Орон даяар зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяны хүрээнд Дорноговь аймгийн ХХААГ-аас гурван зорилт бүхий 15 үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна.


Аяны хүрээнд хүнсний түүхий эд бүтээгдэхүүн импортлогч нэг аж ахуйн нэгж, жижиглэн худалдааны 75 иргэн, аж ахуйн нэгжийн худалдах үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хаяг шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хил, гүний боомтоор нэвтрүүлэн дотоодын хүнсний сүлжээнд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа юм.


Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтаар чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, буруу шошготой, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй зэрэг 265 нэр төрлийн 2519 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлж, улсын байцаагчийн актаар Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлэн устгалд оруулсан байна.


Мөн илэрсэн зөрчил дутагдалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг тооцжээ. Тиймээс иргэдийг хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүсэл, хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж авахыг анхааруулсан байна.

Связанные новости