СЭЛЭНГЭ: Цасан шуурга шуурч эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр, 14-нөөс 15-нд шилжих
шөнө Сэлэнгэ аймгийн ихэнх сумдын
нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс
хүйтрэхийг анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас ирүүлсэн өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -13-18 градус, өдөртөө -0-6 градус хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -13-15 градус, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.
11-р 14-18-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14, 15-нд ихэнх сумдын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас
орохгүй.
Салхи ихэнх хугацаанд секундэд
3-8 метр, 14, 15-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур
Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн, бусад сумдын
нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.
Ulaanbaatar