ХОВД: Авлигын хор нөлөөг сурталчлах 20 орчим ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймагт авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдээлэл түгээх зорилго бүхий аян өрнөж байна.
Тус аяныг Ховд аймгийн ИТХ-аас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулж буй.
Аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, энэ сарын 13-нд төрийн байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Уг аян ирэх сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд байгууллагын авлигын эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан дотоод хяналтыг сайжруулах, цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авлигын хор нөлөөг сурталчлах зэрэг 20 орчим ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм.
Мөн авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг,
үйл ажиллагаа болон гишүүдийн ёс зүйн зарчим, дүрмийг батлах, санхүүгийн тайлан мэдээллийг ил тод болгохыг байгууллага, аж ахуйн нэгжид
уриаллаа.
Ховд аймаг нь шударга байдлын үнэлгээнд хамрагдсан 21 аймгаас 20-д бичигджээ. Иймээс авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж, эрсдэлийг бууруулахыг зорьж буй.
Ulaanbaatar