ХОВД: 3.4 сая гаруй толгой мал өвөлжиж хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-14 11:49:20

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн 17 сумын 91 багт энэ жил 9596 өрхийн 3.4 сая гаруй толгой мал өвөлжиж хаваржина.


Үүний дотор тэмээ 35.3 мянга, адуу 162.0 мянга, үхэр 219.9 мянга, хонь 1252.4 мянга, ямаа 1775.8 мянган толгой байна.  

Энэ жил нутгийн 80 гаруй хувьд зуншлага дунд буюу гандуу, 20 орчим хувьд зуншлага муу буюу гантай байсан юм. Мөн нутгийн 30 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх бол нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн нь өвөл, хаврын улиралд мал маллахад эрсдэл үүсгэж болзошгүй байна. 

 

Түүнчлэн гангийн үнэлгээгээр эрсдэлтэй түвшинд байгаа ба өвөлжилт цаашид хүндрэх магадлалтай гэх урьдчилсан судалгаа гарчээ. 


Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн мэдээгээр мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтийн бэлтгэл хангалтын нэгдсэн дүн 80.5 хувьтай явж байна.

 

Энэ сарын 4-ний өдрийн байдлаар малчид 69.6 мянган тонн хадлан (өвс), 1988 тонн тэжээл, 6250 тонн хужир шүү бэлтгэжээ. Мөн аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажил үе шаттай үргэлжилж байгаа юм.


Одоогоор Ховд аймгийн Булган суманд 8 см, Үенч суманд 4 см, Чандмань, Дуут суманд 2 см цастай байна.    

Связанные новости