СЭЛЭНГЭ: Сурагчдыг гамшиг, ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар, дадалд сургаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-14 12:16:26

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ОБГ-аас "Гамшгийг даван туулах чадвартай ирээдүйн төлөө" өдөрлөг зохион байгуулж байна.

 

Өдөрлөгт Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль, аймгийн Улаан загалмайн дунд шатны хороо оролцож байна.

 

Өдөрлөгийн зорилго нь сурагчдыг гамшиг, ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар, дадалд сургах явдал юм.

 

Энэ үеэр “Онцгой байдлын алба миний нүдээр” гар зургийн үзэсгэлэн гарч, Гал түймэр унтраах, аврах анги болон Эрэн хайх, аврах ангид ашиглагддаг хувцас, багаж хэрэгслийг танилцууллаа.

 

Сурагчид аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан төдийгүй гарын авлага, материал авч, “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхэд та бэлэн үү” самбар дээр гарын үсгээ зурлаа.