Хүйтний эрч ихэнх нутгаар хадгалагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 02 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ.
Дархадын
хотгороор -26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг
голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн
голын хөндийгөөр -20-25 градус, Алтайн өвөр говиор -2-7 градус, Алтайн
уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6-11
градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр
-11-16 градус, бусад нутгаар -15-20 градус хүйтэн байна.
Хүйтний эрч
ихэнх нутгаар өнөөдөр хадгалагдана.
Ulaanbaatar