“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаантай арванхоёрдугаар сар

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-02 09:55:16

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааныхаа талаар өчигдөр мэдээлэл хүргэлээ.


Тус холбооноос сард 1-2 удаа олон нийтэд тустай ажил хийж буй. Тэгвэл энэ сарын 5-нд “Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан сургалтыг олон нийтэд зориулан нээлттэй явуулах аж. Сургалтад спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, сэтгэлзүйч Б.Золзаяа, хоолзүйч С.Мөнхтуул, халдвар судлаач Э.Бат-Өлзий нар сонирхолтой сэдвээр илтгэл тавих юм. Түүнчлэн үндэсний бөхийн лиг “Алтан цом”-оос гадна улс, аймгийн цолтнуудын гурван барилдаантай. Мөн сумын цолтон, залуу бөхчүүд болон аймаг, цэргийн цолтны тус бүр нэг барилдааныг энэ сард зохион байгуулахаар төлөвлөжээ.


Барилдааны хуваарийг хүргэе.

Арванхоёрдугаар сарын 6

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан /13:00 цагт/

Арванхоёрдугаар сарын 7

Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан /11:00 цагт/

Арванхоёрдугаар сарын 13

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 130 дахь удаагийн барилдаан

Арванхоёрдугаар сарын 14

МҮБХ-ны “Алтан цом”-ын барилдааны 3-р тойргийн сүүлийн хагас /14:30 цагт/

Арванхоёрдугаар сарын 20, 21

МҮБХ-ны “Алтан цом”-ын барилдааны 4-р тойрог /14:30 цагт/

Арванхоёрдугаар сарын 27

Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Арванхоёрдугаар сарын 29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан /13:00 цагт/ тус тус болно. 





Связанные новости