Панамад Монгол Улс СОР17-ын бэлтгэл ажлаа танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хяналтын хорооны 23 дугаар хурал Панамад өчигдөр эхэллээ.
Энэ хурлаар конвенцын үндэсний хэрэгжилт, шинжлэх ухаанд суурилсан бодлого стратегийн уялдаанд санал, зөвлөмж болон 2030 оноос хойших Олон улсын стратегийн хамрах хүрээг боловсруулах асуудлуудыг хэлэлцэх юм. Арлын Панама улс 2025 онд Риогийн 3 конвенцын шинжлэх ухаан болон хэрэгжилтийг хянах хорооны хурлуудыг эх орондоо хүлээн авч байгаа нь байгаль хамгаалал болон тогтвортой хөгжлийн үйл явцыг ахиулах тууштай байр сууриа бататган харуулж, эдгээр гурван тулгуур баганыг нэгдсэн байдлаар авч үзэх, нэгтгэн зохицуулах замаар дэлхийн цар хэмжээний хямралыг даван туулах, иргэдийнхээ бат бөх, тэсвэртэй ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулахыг эрмэлзэж байгаа тухай илэрхийлжээ.
Ялангуяа ган, цөлжилт, газрын доройтолын асуудал зөвхөн хуурай газар зонхилсон улсуудын асуудал биш, харин ч арлын улсуудын хувьд амьжиргаа, оршин тогтнох болж байгааг олон улсын анхаарлын төвд авчрахыг зорьж байгаагаа албан ёсны нээлтийн үеэр мэдэгдсэн байна.
Харин Монгол Улсын төлөөлөгчид энэхүү хуралд Засгийн газрын байр суурийг
илэрхийлэхээс гадна 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болох
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл
танилцуулга, түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана.
Ulaanbaatar