ТӨВ: Баянжаргалан суманд 13 өрхийн 11923 толгой мал отроор өвөлжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянжаргалан суманд 501 өрхийн 152025 толгой, хонин толгойд шилжүүлснээр 299650 малтай. Үүн дээр отроор 13 өрхийн 11923 тоо толгой мал нэмэгдэж, тус суманд энэ жил 311 мянган мал өвөлжиж байна.
Энэ жил ургац хураалтаар өвс 889,2 тн, ногоон тэжээл 296,4 тн, үйлдвэрийн тэжээл 296,4 тн, гар тэжээл 1485 тн-ыг бэлтгэсэн байна. Байгалийн хадлан 327 өрхийн 752 тн өвс буюу 30080 боодол, хивэг 227 тн буюу 9080 шуудай, гар тэжээл халгай, агь таана 45 тн, овьёос 40тн буюу 1000 шуудай бэлтгэсэн байна.
Сумын аюулгүйн нөөцөд 75 тн өвс, үйлдвэрийн тэжээл 11,5 тн хивэг, 13 тн буудай нөөцөлжээ. Отроор Эрдэнэ багт 6 айл 8045 толгой мал, үүнээс үхэр 375, адуу 820, хонь 5950, ямаа 900, Жаргалант багт 6 айл 3418 толгой мал, үүнээс үхэр 180, адуу 528, хонь 1860, ямаа 850, Улаан ухаа багт 1 айл 460 толгой мал, үүнээс үхэр 10, 450 хонь, ямаа 450 өвөлжиж байна.
Баянжаргалан сум 1655 хүн ам, 576 өрхтэйгөөс малчин 334 өрх, мал бүхий 167 өрх байдаг.
Ulaanbaatar