ДАРХАН-УУЛ: Хүүхдийн тасагт нэмэлтээр 63 ор дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-12-02 16:53:26

Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж буйг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд идэвхжлийн үе буюу шар түвшинд байсан бол энэ долоо хоногт улбар шар түвшин рүү шилжжээ.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 56 ортой. Гэвч ачаалал хоёр дахин ихэссэн нь ханиад, томуугаар өвчилж буй хүүхдүүд эрс нэмэгджээ. Нэмэлтээр ор дэлгэхэд тасгийн багтаамж хүрэлцэхгүй байгаа тул дотрын тасагт 63 ор дэлгэн эмчилж байна.




Өдөрт дунджаар 120-150 хүүхэд амбулаториор үзүүлж байгаа бол амралтын өдрүүдэд 250-280 хүүхэд халуурсан, ханиалгасан, хоолой нь өвдсөн уушгины хатгалгаа болон томуугийн шинж тэмдэгтэй ирж байгаа юм.


Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд 15 хүртэл насных, үүнээс 60 орчим хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна.


Дотоод зохион байгуулалтаар амбулаторийн үзлэгт нэмэлтээр эмч ажиллаж байгаа бол ажлын өдрүүдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүд 19.00, амралтын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна.

Мөн оройн 22.00 цаг хүртэл ӨЭМТ-ийн эмч нар хүүхдийн тасагт нэмэлтээр ажиллаж байна. 

Связанные новости