Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-02 20:18:01

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн орон тооны бус Хөгжлийн бодлогын зөвлөлийг бүрдүүллээ. 


Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инновац, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлээр шийдэл санал болгох уг зөвлөлийн анхны уулзалт даваа гарагт болж, мэдээлэл солилцов.  Зөвлөл ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах аж.


Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын 10 гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг санхүүжилт гарахгүй юм. 


Связанные новости