Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдрөөр зарим хилийн боомт амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-09 11:03:54

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний эрч чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу 12 дугаар сарын 29-нд, шинэ оны эхний өдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын нэгэнд зарим хилийн боомт амарна.


Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр, БНХАУ-тай авто замаар хиллэдэг Замын-Үүд, Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга боомт дээрх хоёр өдөр ажиллахгүй.


Харин ОХУ-тай авто замаар хиллэдэг Арцсуурь, Боршоо, Тэс, Цагааннуур, Ханх, Ульхан боомт энэ сарын 29-нөөс эхлэн нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал амрах юм. Агаарын болон төмөр замын хилийн боомтууд хэвийн ажиллана. 



Связанные новости