ДАРХАН-УУЛ: Мал, тэжээвэр амьтдын тооллогод 1280 малчин өрх хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2025 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг энэ сарын 7-17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллогыг ням гаргийн өглөө эхлүүлсэн бөгөөд энэ онд 1520 мал бүхий өрх, 1280 малчин өрх, 34 ААНБ хамрагдана. Тооллогын 40 хэсэгт 195 тоологч ажиллаж байна.

Өнгөрсөн
онд 24 тэмээ, 24.6 мянган адуу, 47.8 мянган үхэр,
100.6 мянган хонь, 79.2 мянган ямаа нийт 252.3 мянган тал тоолуулсан байна.
Харин тэжээвэр амьтад гахай 1000, шувуу 50.3 мянга, 3.6 мянган зөгийн бүл тоолуулж байжээ.
Ulaanbaatar