“Хүрхрээ” үндэсний лигт 11 улсын 39 легионер тоглож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүрхрээ” үндэсний дээд лигийн шинэ улирлын хоёрдугаар тойргийн тоглолтууд амжилттай үргэлжилж байна.
Энэхүү дээд лигийн шинэ улиралд өрсөлдөх 10 багийн 200 гаруй тоглогчид дунд 11 улсын 39 легионер тоглогч оролцож байна. “Хүрхрээ” нэгдүгээр лигийн аварга “Гоёо”, мөнгөн медальт “Атлетик 220” клубууд хамтдаа “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т дэвшин орж, эхний тоглолтуудаа амжилттай эхлүүлсэн.
Монгол Улсын хөлбөмбөгийн клубүүд өрсөлддөг хамгийн өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд шинэ баг, шинэ өнгө төрхтэй хүч үзэж байгаа “Атлетик 220” клубын ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байгаа юм. Капитрон банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, Монголд багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг эрүүл чийрэг, зөв боловсон хүн болгон төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Д.Өлзий