Багийн төв болон өвс тэжээлийн агуулах барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:33:59

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Засаг даргын тамгын газраас багуудын төвөө бэхжүүлэх, өвөл хаврын цаг зуурын хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс тэжээлээ нөөцлөх агуулахтай болох талаар ихээхэн анхаарч байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хүйсийн говь, Баянговь багуудын төвийн шинэ барилгуудыг ашиглалтанд оруулж, Алтангадас багийн барилгын суурийг тавьсан байна. Чандмань хайрхан, Хүйсийн говь, Баянхайрхан багуудад өвс тэжээлийн агуулахыг барьж Шарга сумаас болон малчдын бүлгүүдийн бэлтгэсэн 50 гаруй тн өвс, 20 тн тэжээлийг нөөцөлсөн байна.

                                                                                        Говь-Алтай аймаг Ш.Цоодол
 

 

Связанные новости