Замын-Үүд-Эрээн авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж байгаатай холбогдуулж цахим уулзалт хийв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны өдрөөс сэргээж буйтай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-ууд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, ХХЕГ, ГЕГ, ГИХГ, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны ажлын алба, Хилийн боомтын захиргаа, Дорноговь аймгийн ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагын ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон цахим уулзалтыг өнөөдөр ГХЯ-нд зохион байгуулав.
667天