Маргарет Тэтчерийн хөргийг 10 доллар дээр тавихыг хүсч байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-18 14:18:55

ВАШИНГТОН. /ВВС/. Арван долларын дэвсгэрт дээр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тэтчерийн хөрөг зургийг тавихыг АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдохыг хүсч буй Жеб Буш санал болголоо.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөж буй Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүд телевизийн мэтгэлцээнд оролцох үеэр Флорида муж улсын захирагч асан Жеб Буш олныг гайхшруулсан энэ саналыг дэвшүүлсэн байна.

10 долларын дэвсгэртийг шинэчлэн дээр нь эмэгтэй хүний хөргийг тавихаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Сангийн яам зарласан билээ. Үүнтэй холбогдуулан уг дэвсгэрт дээр хэний хөргийг тавибал тохиромжтой болохыг 11 нэр дэвшигчээс асуужээ.

“Би Маргарет Тэтчерийг сонгоно” гэж тэрбээр хэлээд, “Гэхдээ Тэтчер америк хүн биш учраас “магадгүй хууль бус”, боломжгүй байх” гэж Жеб Буш хэлсэн байна.

Огайо муж улсын захирагч Жон Касич “Би Тереза эхийг сонгоно” гэжээ.

Г.Доржханд

相关新闻
注释